Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс ШУТИС- Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн хүнсний чанар, аюулгүй байдлын 2-р курсийн оюутнуудад Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар мэдээлэл хүргэлээ.
Сургалтаар даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэж, даатгагдсан мөнгөн хөрөнгийн дүнг тооцоолох бодлого бодуулж мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшууллаа.