Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гачууртад байрлах “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д 200 гаруй нарс мод, улиас модны тарьц суулгалаа.
Энэ жил Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жил тохиолдуулан Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, арилжааны 12 банк болон “Тэрбум мод” сан, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголын ногоон санхүүгийн корпораци, Монголын Ипотекийн Корпораци ОССК зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” Нарс, Улиас, Шинэс, Гацуур зэрэг төрлийн 1000 гаруй ширхэг модны тарьц суулгалаа. Цаашид банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт дэвшүүлж 21 аймагт банкны төгөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.