Хадгаламжийн даатгалын корпорациас 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Их засаг Санхүү, эдийн засгийн сургуулийн гааль, татвар, эдийн засгийн ангийн 1,2 дугаар курсийн нийт 250 орчим оюутан залууст “Даатгагдсан хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилгоор оюутнуудын дунд нөхөн төлбөрийн хэмжээг тооцох бодлого бодуулж, амжилттай оролцсон оюутнуудыг мөнгө хуримтлуулдаг тэмээ болон гарын бэлгээр урамшуулав.