News

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян сарын хугацаанд үргэлжлэн, амжилттай өндөрлөлөө.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян “Зорилготой хуримтлуулъя” уриа дор сарын хугацаанд үргэлжлэн, амжилттай өндөрлөлөө. Тус аяны хаалтын арга хэмжээг Орхон аймгийн Эрдэнэт хотод 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Орхон аймгийн Монголбанкны хэлтэс болон арилжааны банкнууд хамтран амжилттай зохион байгууллаа.
 
 
 
Хадгаламжийн даатгалын корпораци нь Орхон аймгийн Монголбанкны хэлтэстэй хамтран аймгийн ЕБС -ийн сурагчдын дунд “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө дэвтрээ хэн сайн хөтлөх вэ” сэдэвт уралдаан зохион байгуулж, шалгарсан сурагчдыг хадгаламжийн эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
 
Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэд, хүүхэд багачуудад Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа, хадгаламж, хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж ажиллаа.
EN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]