News

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Хадгаламжийн даатгалын корпораци Авлага, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

  1.  Ажлын байр: Авлага, гомдол хариуцсан мэргэжилтэн
  2.  Ажиллах нэгж: Reimbursement & Resolution division
  3.  Ажлын байрны зорилго/үүрэг:
  • Хадгаламжийн даатгалын корпорацийн авлагыг Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж барагдуулах, даатгалын нөхөн төлбөр болон санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол шийдвэрлэх.

     4. Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засагч, Санхүүч, Бизнесийн удирдлага, Статистик, Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш хугацаанд ажилласан мөн Банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Санхүүгийн стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ, анализ хийх, дүгнэлт гаргах

     5. Ерөнхий шаардлага:

  • Компьютер техник технологи, хэрэглээний программуудыг эзэмшсэн, бүрэн ажиллах чадвартай байх,
  • Англи хэлний мэдлэгтэй байх,
  • Судалгаа шинжилгээ, тооцоолол хийх чадвартай байх,
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгтэй байх,
  • Банкны систем, санхүүгийн байгууллагын мэдлэгтэй байх,
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх,
  • Харилцааны өндөр соёлтой,
  • Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай.
  1. Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

     7. Материал хүлээн авах хугацаа: 2023.11.22 – 2023.12.05-ны өдрийг дуустал

     8. Материал хүлээн авах хаяг: hr@dicom.mn


Хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам 91, Санроуд оффис 4 давхар.

EN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]