Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг Завхан аймгийн Улиастай хотод “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар эхлүүллээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг Завхан аймгийн Улиастай хотод “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар эхлүүллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ны өдөр тохиодог “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийг улс орнyуд хадгаламж, мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэдэг болсон.

Энэ оны аяны нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон арилжааны банкнуудын удирдлагууд оролцон үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдрийн тухай болон  мөнгөн хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
 
Нээлтийн арга хэмжээний үеэр Хадгаламжийн даатгалын корпорациас гар зураг, зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг мөнгөө хуримтлуулах тэмээ, “Хадгаламжийн эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулав.
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]