Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Банк санхүүгийн академитай хамтран 2024 оны 9-р сарын 20-ны өдөр Төрийн банкны хот болон орон нутгийн салбар, тооцооны төвийн 40 гаруй ажилтнуудад “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт мэдлэг, мэдээлэл өгөх сургалт цахимаар зохион байгууллаа.
Сургалтаар хадгаламжийн даатгалын тогтолцооны үүсэл хөгжил, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр тооцох болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.