Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагч нарт сургалт хийлээ

Хадгаламжийн даатгалын корпораци нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдад хадгаламжийн даатгалын талаарх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ удаа 2023 оны 5-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 370 гаруй албан хаагчдад танхим болон цахимаар “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгууллаа. Сургалтаар “Банкин […]
Монголын Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголын Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 сарын 18-ны өдөр холбооны байранд зохион байгуулагдлаа. Тус хуралд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн оролцож, 2023 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны Евро-Азийн бүсийн хорооны жилийн уулзалт болон “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” […]
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон төгөл байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2023 оны 5-р сарын 13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Зүүн бүсэд улиас, голт бор зэрэг навчит болон гоёл чимэглэлийн нийт 100 мод тарилаа. Уг арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан […]
Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс 2023 оны 4-р сарын 27-ны өдөр Отгонтэнгэр их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн ахлах курсийн оюутнуудад “Хадгаламжийн даатгал” сэдвээр санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Оюутнууд хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, сангийн хөрөнгийн зарцуулалт болон даатгалын тохиолдол үүсэхэд сангийн хөрөнгийн хүрэлцээний талаар олон сонирхолтой асуултууд тавьж […]
МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрөөр сурч буй оюутнуудад сургалт зохион байгууллаа.

Хадгаламжийн даатгалын корпорациас 2023 оны 4-сарын 19-ний өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрөөр сурч буй оюутнуудад “Хадгаламжийн даатгал” сэдвээр санхүүгийн боловсрол олгох сургалтыг танхимаар зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд оюутнуудад хүргэсэн мэдээллээ бататгах зорилгоор даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох бодлого бодуулж мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшуулав.
Богд банкны ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Богд банкны ажилтнуудад 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Богд банкны теллер, харилцааны менежер, хүний нөөцийн мэргэжилтэн, захирлуудын төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон […]
Транс банкны ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Транс банкны ажилтнуудад 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Транс банкны 70 гаруй ажилтнууд хамрагдсан. Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуралдаанаар хөнгөлөлттэй хүүтэй орон […]
“Дэлхийн мөнгөний долоо хоног” аян өндөрлөлөө

“Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор “Дэлхийн мөнгөний долоо хоног – 2023” аяны үйл ажиллагаа амжилттай явагдаж, 3-р сарын 28-ны өдөр Монголбанкнаас хаалтын арга хэмжээ зохион байгууллаа. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорациас Улаанбаатар хотын ЕБС-ын 146, 113 болон 19-р сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалтууд зохион […]
“Дэлхийн мөнгөний долоо хоног” аян Орхон аймагт амжилттай үргэлжиллээ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Орхон аймгийн Эрдэнэт хотод 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэнэт хотод болсон арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр нар оролцож аяны хүрээнд зохион байгуулагдсан гар зураг болон илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон хүүхэд, залууст хадгаламжийн эрхийн бичиг олголоо. Мөн Хадгаламжийн […]