Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт албан хаагчдад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгалд хамрагдах мөнгөн хөрөнгө, даатгалд хамрагдсан арилжааны банкнууд, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг хүргэлээ. Мөн сургалтад хамрагдсан нийт албан хаагчдын дунд даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгалын ажил явуулж амжилттай оролцсон 2 албан хаагчийг мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшуулав.