Хадгаламжийн даатгалын корпораци

Үүсгэн байгуулагдсан өдөр: 2013 оны 6-р сарын 14

Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Эрхэм зорилго

Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршино.

Зорилт

Үндэсний хороо

    Г.Энхтайван

    Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Дарга
    Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

      Т.Цэрэнбадрал

      Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
      Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга

        Ж.Ганбат

        Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
        Сангийн Яамны Төрийн Нарийн бичгийн дарга

          Ц.Нарандалай

          Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
          Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал

            Л.Амар

            Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
            Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал

              С.Баатарсүрэн

              Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
              ХДК-ийн Гүйцэтгэх захирлын Үүрэг гүйцэтгэгч

                Л.Сонор

                Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
                Сангийн Яамны Санхүүгийн Бодлогын Газрын  дарга

                БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

                Хадгаламжийн даатгалын корпорацийн чиг үүрэг

                ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

                ТАМГЫН ХЭЛТЭС

                Тамгын хэлтэс нь корпорацийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, корпорацийн удирдах дээд байгууллага болох Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны шийдвэрийн биелэлтийг хангуулах, корпорацийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, гадаад, дотоод сургалт, семинар, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах

                ХУУЛИЙН ХЭЛТЭС

                Корпорацийн эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, корпорацийн тогтоол, тушаал, шийдвэр, гэрээ, санамж бичиг болон бусад баримт бичгийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авах, дүрэм, журам боловсруулах, Корпорацийн дотоод болон гадаад үйл ажиллагаатай холбоотой аливаа зөрчил, маргаантай асуудлын талаарх тайлбар гаргах, корпорацийг шүүхийн өмнө төлөөлөх

                МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

                Корпорацийн үйл ажиллагааг хэвийн явуулах мэдээллийн технологийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлуулж хэрэгжүүлэх, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, дотоод гадаад сүлжээг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, нууцлал, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн баяжуулалт, мэдээллийг боловсруулах, мэдээллийн нууцлал, нөөцлөлт, үл тасалдах ажиллагаа, өргөтгөл, шинэчлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, Корпорацийн дотоод сүлжээний програм болон цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай бол хөгжүүлэлт хийх

                НӨХӨН ТӨЛБӨР, эрсдэлийн удирдлагын газар

                Корпорацийн эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх,удирдах чиглэлээр бодлого боловсруулах, эрсдэлийг бууруулахтай холбоотой газар, нэгжүүдэд зөвлөгө өгөx, энэ чиглэлийн дагуу гаргасан Гүйцэтгэх захирлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх

                НӨХӨН ТӨЛБӨР, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭЛТЭС

                Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох болон банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, удирдан зохион байгуулах, арилжааны банкнаас тайлан мэдээ, мэдээлэл гаргуулан авч, болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээ болон санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцоолох, авлага барагдуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

                ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР

                Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах, гишүүн банкнуудаас хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээг тооцоход шаардлагатай мэдээллийг тогтмол цуглуулах, сангийн хүрэлцээ, хөрвөх чадварыг тооцоолох, санал боловсруулах, сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, холбогдох хууль, журам, бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хадгаламжийн   даатгалын   хураамжийн   бодлогыг   тодорхойлох,   сангийн хүрэлцээ зорилтот төвшинтэй уялдуулан хураамжийн хувь хэмжээг тогтоох, төвлөрүүлэх, хураамж, хөрөнгө оруулалт, сангийн хөрөнгөтэй холбоотой тайлан мэдээлэл бэлтгэн удирдлагуудад тогтмол танилцуулах, цахим хуудаст байршуулах, бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх 

                ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС

                Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль болон хадгаламжийн даатгалын корпорациас батлан гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор арилжааны банканд зайнаас болон газар дээр хяналт, шалгалт хийж холбогдох арга хэмжээг авах, арилжааны банкнаас ирүүлсэн тайлан мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээ авах, мөн шаардлагатай тайлан мэдээ, мэдээллийг арилжааны банкнаас нэмэлтээр гаргуулан авах

                ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

                Гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад томилолт, сургалттай холбоотой ажлыг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, хадгаламжийн даатгалын үндсэн зарчмыг мөрдөх, хэрэгжилтийг хангаж ажиллах судалгаа, мэдээллийн сан үүсгэх, гадны улсын шилдэг туршлагын судалгаа, шинжилгээ хийх,

                Хадгаламжийн даатгалын тогтолцоо болон корпорацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх, банк болон хадгаламжийн даатгалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажлыг зохион байгуулах, корпорацийн цахим хуудас болон олон нийтийн бусад сүлжээг хөгжүүлэх, мөн олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

                САНХҮҮ БҮРТГЭЛИЙН АЛБА

                Корпорацийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, корпорацийн өдөр тутмын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх, санхүүгийн тайлангийн нэгтгэл хийж, дүгнэлт гаргах, шилэн дансны хуулийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хариуцах

                Үйл явдлын товчоон

                MN

                Add Your Heading Text Here

                [CP_CALCULATED_FIELDS id="6"]