ХХААХҮ-ийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци 2022 оны 9 дүгээр сарын 23,26,28-ний өдрүүдэд Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдсан сургалтуудад “Эрсдэл ба даатгал, хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр бизнес эрхлэгчдэд сургалт явууллаа.