Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банканд харилцах, хадгаламж эзэмшигч иргэд болон хуулийн этгээдийн нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банканд шилжүүлж 2019 оны 4-р сарын 19-ний Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкнаас заасан салбар тооцооны төвүүдээр олгож эхэлсэн.
Та шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн ХААН банкны салбар тооцооны төв дээр өөрийн биеэр очиж гомдол гаргах боломжтой. Гомдлын маягтыг ХААН Банкнаас авч бичнэ. Гомдлын маягт дээрээ тооцоололтой холбоотой асуудлыг тодорхой бичихээс гадна нотлох баримтыг заавал хавсаргах хэрэгтэй.
ХААН Банкнаас заасан Улаанбаатар хотод 19 салбар тооцооны төв,Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвүүдээр олгож эхэлсэн. Тиймээс ХААН Банкны бүх салбар тооцооны төвөөр олгохгүйг анхаарна уу. Нөхөн төлбөр олгож байгаа тооцооны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, байршлыг Лавлах утасны 11-370-000 дугаараас асууна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ХААН Банкны цахим хуудасны “мэдээлэл” гэсэн хэсэгт нөхөн төлбөр олгох салбар тооцооны төвүүдийн хаяг, цагийн хуваарийг байршуулсан байгаа.
Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох банкны салбар, тооцооны төв дээр дараах бичиг баримттай ирж нөхөн төлбөр авна.
Хадгаламж эзэмшигч иргэн бол:
Хуулийн этгээд бол:
Хадгаламж эзэмшигч өв залгамжлагч бол:
/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/
Хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол:
Хадгаламж эзэмшигч нас барсан бол:
/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/
Хамтарсан данс эзэмшигчтэй бол:
/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/
Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэлх төгрөг байна. Хамтарсан данс эзэшигчдийн хувьд эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно гэж заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд заавал хамт ирж, өргөдөл бөглөн нөхөн төлбөрөө авах шаардлагатай. Хэрвээ хамт ирэх боломжгүй бол нотариатийн газар хандаж итгэмжлэлээ батлуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авна. Хуульд заасны дагуу хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтарсан дансны эзэмшдэг даатгагдсан хадгаламжийн нийт дүн мөн 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
Зарим харилцагчийн мэдээлэл зөрсөн эсхүл гадаадын иргэн бол данс нээгдээгүй байгаа тул ийм тохиолдолд тус харилцагч бичиг баримттайгаа очиж ХААН Банканд шинээр данс нээлгэж болно.
Хэрэв нэр болон данс байхгүй тохиолдолд ХААН Банкны теллерийг жагсаалтын бүх данснаасаа дахин шүүж шалгаж өгөхийг асуугаарай. Мөн түдгэлзсэн, татан буугдсан банкны холбогдох этгээд, эсхүл даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч гэсэн бол ХААН Банканд гомдол гарган шалгуулж болно.
Насанд хүрээгүй хүүхэдтэй түүний хууль ёсны асран хамгаалагч биш этгээд харилцах хадгаламжийн данс хамтран эзэмшдэг бол даатгагдсан хадгаламжийн нөхөн олговрыг ологохдоо хамтарсан дансны Өргөдлийн маягт /насанд хүрээгүй иргэн/-д хүүхдийг төлөөлөн түүний хууль ёсны асран хамгаалагчаар гарын үсэг зуруулсан байна. Хууль ёсны асран хамгаалагчид хүүхдийн аав, ээж /аль нэг нь байж болно/ мөн эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон баримтад дурьдагдсан этгээдийг хамруулан ойлгоно.
Харилцах болон хадгаламжын дансыг хоёр буюу түүнээс олон этгээд дундаа хамтран өмчилдөг бөгөөд хамтран өмчлөгч нарын аль нэг нас барсан байх тохиолдолд Нотариатын өвийн гэрчилгээ гаргуулсан байхыг шаардан өвийн гэрчилгээнд заасан өвчлөгчид нөхөн төлбөрийг олгоно.
Банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 04-р сарын 22-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авна.
Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж43, Капитал банкны байранд өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ гаргана.
Хөдөө орон нутгаас нэхэмжлэл гаргах иргэд өөрийн биеэр, шуудангаар, тухайн орон нутагт ажиллаж байгаа Монголбанкны салбар нэгжээр дамжуулан нэхэмжлэлээ гаргана. Холбоо барих утас : 1800-1912, 7000-1912
Ажиллахгүй.
1800-1917
1800-1912, 7000-1912
Капитал банкны Зээлдэгчидтэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр үргэлжлэх тул бөгөөд Та зээлийн төлбөрөө бусад арилжааны банкнуудаар дамжуулан зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу Капитал банкны өмнө нь төлдөг байсан дансандаа төлнө үү.
Банкны эрх хүлээн авагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж43, Капитал банкны Төв байр
Холбоо барих утас: 1800-1912, 7000-1912
2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн ХААН Банкнаас заасан салбар нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид ХААН Банкны тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.
Капитал банканд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээллэх болно. Санхүүжилт орж ирэхээс өмнө хүүхдийнхээ нэр дээрх данстай холболт хийхийг хүсвэл хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ХААН Банкны өөрт ойр тооцооны төвд хандана уу.
Капитал банкаар 2019 оны 2 дугаар сараас эхлээд цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг олгоогүй тул таны данс Төрийн банк руу шилжсэн байх магадлалтай. Та эхлээд Төрийн банкнаас лавлаж асуугаарай. Хэрэв Төрийн банканд шилжээгүй бол та өргөдөл, гомдолоо ХААН Банканд гаргах боломжтой.
Хэрэв та гадаад улсад оршин суугаа бол Монгол улсад оршин сууж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нөхөн төлбөрийг хүлээн авах боломжтой бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах итгэмжлэлийг холбогдох Монгол Улсын элчин сайдын яам болон Консулын төлөөлөгчийн газарт хандаж хийлгэнэ үү.
Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.
Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн элчин сайдын яам, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлдэг. Энэ тохиолдолд та итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өгдөг.
Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх шаардлагатай.
Хэрэв та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Хаан банкнаас нөхөн төлбөрөө хүлээн авах гэж байгаа бол өөрийн байгаа аймаг, сумынхаа Нотариатийн газар хандаж итгэмжлэл гаргуулна.
Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх шаардлагатай.
Та ХААН Банкны заасан салбарт өөрийн биеэр өргөдөл, гомдолоо гаргах боломжтой. Гомдлын маягтыг ХААН Банкнаас авч бичнэ. Гомдлын маягт дээрээ тооцоололтой холбоотой асуудлыг тодорхой бичихээс гадна нотлох баримтыг заавал хавсаргах хэрэгтэй.
Бид таны гомдлыг хүлээн авч шийдвэрлээд шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх болно.
Таны гаргасан өргөдөл дээр бичигдсэн холбоо барих хэрэгслээр холбоо барьж мэдэгдэх болно.
Нөхөн төлбөрийн хэмжээтэй холбоотой гомдлыг Корпораци бие даан шийдвэрлэх бөгөөд зарим гомдлыг шаардлагатай тохиолдолд Эрх хүлээн авагчид шилжүүлж шийдвэрлүүлнэ.
Корпораци баталгаажсан гомдлыг бие даан ажлын 15 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Мөн Корпораци нь гомдлыг эрх хүлээн авагч руу шилжүүлсэн тохиолдолд эрх хүлээн авагч ажлын 5 өдөрт шийдвэрлэж, шийдвэрийг Корпорацид хүргүүлнэ.
Тийм. Иргэн болон хуулийн этгээдийн 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан байгаа. Хуулийн этгээд болох компаниудын харилцах, хадгаламж гэсэн үг. Хуулийн этгээд нөхөн төлбөрөө нэхэмжлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувьтайгаа ирэх шаардлагатай.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу зарим төрлийн хадгаламж эзэмшигчийг даатгалд хамруулдаггүй. Тухайлбал банк, түүний холбогдох этгээд, сүүлийн 3 жилийн хугацаанд тус банкны санхүүгийн тайланд аудит хийсэн компани гэх зэрэг заалтууд бий. Энэ дашрамд хэлэхэд банкин дээр очиход даатгалд хамаарахгүй эсхүл түдгэлзсэн гэх зэрэг мэдээлэл өгч байгаа тохиолдолд Хаан банканд гомдол гаргаад, шалгуулах боломжтой.
Хуулийн дагуу татан буугдсан банкны даатгагдсан хадгаламж эзэмшигч нь нөхөн төлбөрийг гурван жил хүртэлх хугацаанд нэхэмжлэх эрхтэй. Тиймээс гадаадад байгаа болон ойрын хугацаанд нөхөн төлбөрөө авах боломжгүй байгаа хүмүүс сандрах зүйл байхгүй.
Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй гэж хуулинд заасан байгаа. Учир нь хүүхдийн нэр дээр шууд данс нээх боломжгүй заавал хууль ёсны асран хамгаалагчтайгаа хамтран данс нээлгэдэг учраас насанд хүрээгүй хүүхэдтэй хамтран эзэмшиж буй дансны хувь хүүхдэд 20 сая хүртэлх болон хамтран эзэмшигчид нь 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр олгож байгаагаар бусад хамтран эзэмшигчийн данснаас ялгаатай юм. Ингэхдээ мэдээж хамтран эзэмшигчийн бүх дансууд нийлээд 20 сая төгрөгөөс хэтрэхгүй гэдэг зарчим хэвээрээ үйлчилнэ.
Банк татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгохыг хэлнэ. Банк таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлж, сан бүрдүүлж байдаг бөгөөд банк татан буугдсан тохиолдолд тус сангаас танд нөхөн төлбөр олгоно.
Банкинд төгрөгийн харилцах, хадгаламжийн данстай иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн болон үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд даатгалд хамрагдана.
Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь нийт 20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламжийг даатгана.
Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Хадгаламжийн даатгалын корпораци нь банкнаас хураамж авах, сан бүрдүүлэх болон удирдах, банк татан буугдсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм.
Банк татан буугдаж даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкыг сонгон шалгаруулна. Сонгон шалгарсан банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд хамрагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоно. Нөхөн төлбөрийн үргэлжлэх хугацаа 3 жил байна.
Банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа Таны эзэмшдэг харилцах, хадгаламжийн данснууд хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм. Хадгаламжийн даатгалын корпорацийн гишүүн банкнууд буюу даатгалд хамрагдсан банкнууд
1.Ариг банк
2.Богд банк
3.Голомт банк
4.Капитрон банк
5.М банк
6.Төрийн банк
7.Тээвэр хөгжлийн банк
8. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
9.Хаан банк
10. Хас банк
11.Худалдаа хөгжлийн банк
12.Чингис хаан банк
Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны сонгосон харилцдаг банк тань хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалын хураамжийг таны өмнөөс төлдөг.
Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө. Нөхөн төлбөрийг төгрөгөөр олгоно.
Банк албадан татан буугдахад Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө. (Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1).
хххх
Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олгохдоо банкны татан буугдсан өдрийн байдлаарх хадгаламж эзэмшигч бүрийн харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл дүн дээр гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэмж, хэрэв тухайн банкинд 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн чанаргүй зээлтэй байвал тухайн зээлийг хүүгийн хамт хасч, үлдсэн мөнгөн дүнгийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн төлнө.
[хадгаламж*+ хүү] – [зээл** + хүү ] ≤ 20 сая ₮
*Харилцах болон хадгаламж
** Зөвхөн 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл
Таны банкин дахь хадгаламжийн дүн 20 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн олгох ба 20 сая төгрөгөөс дээш давсан мөнгөн дүнг татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.
Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу таны мөнгийг барагдуулах болно.
Хадгаламж эзэмшигч та татан буугдсан банкинд гадаад валютын данстай бол банк татан буугдсан өдрийн Монголбанкны ханшаар төгрөг рүү шилжүүлэн тооцуулж, нөхөн төлбөрөө авна. / Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 /
Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн нөхөн төлбөрийн хэмжээг тооцох ба нөхөн төлбөр олгохоор сонгон шалгарсан банкаар дамжуулан олгоно.
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан.
Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтад заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.
8.1. Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.
15.4. Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.
Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байх ба хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь тэнцүү биш гэсэн баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс дахь эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно. “Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь”-ийг хүлээн зөвшөөрч эсхүл эзэмшлийн хувиа тохирсон итгэмжлэл авч ирж өргөдөл гарган нөхөн төлбөрөө авах тул хамтран эзэмшигчид заавал хамт ирж нөхөн төлбөрөө авна.
Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд харилцах, хадгаламж болон насанд хүрээгүй хадгаламжийн хамтарсан данс эзэмшдэг бол насанд хүрээгүй хадгаламжийн эрх бүхий этгээд гэдгээ нотлох баримтаар нотолсон тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээн авах эрхтэй. Хадгаламж эзэмшигч нь насанд хүрээгүй бол даатгалын нөхөн төлбөрийг тус тусад нь тооцож олгоно.
Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд өв залгамжлалын хадгаламжийн данс эзэмшигч бол өв залгамжлагчийн эрх бүхий этгээд мөн гэдгээ нотлох баримтаар нотолсон тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээн авах эрхтэй. Өв залгамжлуулагчын даатгалын нөхөн төлбөрийг тус тусад нь тооцож олгоно.
Хадгаламж эзэмшигчийн тухайн банкинд эзэмшиж буй нийт хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хассан дүн нь 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн нийлбэр дүнг нөхөн төлбөр олгохоор сонгон шалгарсан банкаар дамжуулан олгоно.
Даатгалд хамрагдаагүй хадгаламжийн төрлүүдээс бусад иргэн, хуулийн этгээдийн хадгаламж даатгалд хамрагдсан байдаг. Таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд таньд даатгалын нөхөн төлбөр олгохгүй.
Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн мэдлэг боловсрол багатай жижиг хадгаламж эзэмшигчдийг буюу нийт иргэдийг хамгаалах зориулалттайгаар хадгаламжийн даатгалын санг бүрдүүлдэг. Тийм учраас санг зохистой зарцуулахын тулд зарим төрлийн хадгаламжийг даатгадаггүй.
Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд үл хамаарна:
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс,
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл,
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж,
Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд үл хамаарна:
4. Банк
5. Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага,
6. Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан,
7. Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд,
8. Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага,
9. Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч,
10. Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан,
11. Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан,
12. Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан эдгээр хадгаламж болон этгээдүүдийн хадгаламж даатгалд хамрагдахгүй. Хадгаламжийн даатгалд хамрагдаагүй хадгаламжууд банк татан буугдсан тохиолдолд нөхөн төлбөр авах эрхгүй болно.
13. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх срөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 хэсэгт “гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй” гэж заасны дагуу гадаад валютын харилцах, хадгаламжид хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй.
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл татан буугдсан банкны даатгалд хамрагдсан хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг үйл ажиллагаа нь хэвийн байгаа өөр банк руу шилжүүлж, шаардлагатай эх үүсвэрийг Хадгаламжийн даатгалын корпораци өгнө. Ингэснээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигч өөр банкны харилцагч болж банкнаас авч буй үйлчилгээгээ хэвийн аваад явах боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү хадгаламжийг шилжүүлснээр хадгаламж эзэмшигчийн даатгагдсан мөнгийг хамгаалж байгаа учраас Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөрийг олгосонд тооцно.