“IPO MONGOLIA 2022-Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулга уулзалт өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Монголын хөрөнгийн бирж, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын санхүүгийн корпораци, банк, санхүүгийн салбарынхан болон олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гаргасан томоохон компаниудын төлөөллүүд өргөнөөр оролцож, Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого зохицуулалт, Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах, IPO гаргахын ач холбогдол, сайн туршлага болон Банкны салбарын реформ зэрэг өргөн цар хүрээ бүхий сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Мөн чуулга уулзалтын “Банк олон нийтэд нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх” хэлэлцүүлэгт Ажлын албаны дарга Т.Жамбаажамц оролцохын зэрэгцээ Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого, зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.
“IPO Mongolia” олон улсын чуулга уулзалтад Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Дэд захирал Х.Гэрэлт-Од нар оролцлоо.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо