“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулж Монголбанкнаас зохион байгуулдаг ээлжит сургалтыг Хадгаламжийн даатгалын корпораци 2015 оны 11 сарын 13-ны өдөр хариуцан “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр зохион явууллаа.
ХДК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд зориулж:
1. Дэлхийн санхүүгийн хямрал, түүний нөлөө
2. Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай
3. Хадгаламжийн даатгалын тогтолцоо – Монголд
4. Системийн ач холбогдол, бодит үр дүн
5. Иргэдийн санхүүгийн боловсролд чиглэсэн Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа гэсэн сэдвүүдийн хүрээнд сонирхолтой мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.