Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгч хатагтай Силвиа Иоргова өнгөрсөн 11 сарын 7-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Хадгаламжийн даатгалын корпорациас Тамгын хэлтсийн захирал Б.Амарбилэг, Нөхөн төлбөр , бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Д.Баасандулам нар оролцож, корпорацийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээлэл хүргэж, зөвлөгөө авлаа:
- хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшин ба тус түвшинд хүрэх хугацаа;
- хадгаламжийн даатгалын хамрах хүрээг тэлэх , даатгалын хязгаарыг (20 сая төгрөг) өсгөх боломж бололцоо;
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын эрсдэлийн талаарх судалгаа, банк эрсдэлд ороход сангийн хөрөнгө хүрэлцээтэй байх эсэх, сангийн хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд нэмэлт санхүүжилтийг босгох нөөц төлөвлөгөө;
- арилжааны банкнуудаас мэдээлэл авахад үүсэж буй хүндрэлүүд мөн үүнтэй холбоотой программ хангамжийг сайжруулах шаардлага .