Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Захиргаа, удирдлагын газрын захирал Б.Амарбилэг нар Олон Улсын Валютын Сангийн банк хариуцсан мэргэжилтэн Сильвия Иоргова болон Б.Ардак нартай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар корпорацийн үндсэн үйл ажиллагаа болох сангийн удирдлага болон даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов.