Мэдээ

Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн анхааралд

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан. “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай”  хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасны дагуу хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа 3 жил үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны 4-р сарын 8-ны өдөр дуусгавар болно.

     Иймд татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчид та бүхэн ХААН Банкны доорх салбар, тооцооны төвд хандан, даатгалын нөхөн төлбөрөө авах боломжтой.

     Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

       Иргэн бол:

Иргэний үнэмлэх;

Гадаадын иргэн бол гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэх.

     Хуулийн этгээд бол:

Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгчийн иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх;

Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон бол итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр.

Даатгалын нөхөн төлбөр  олгож буй ХААН Банкны салбар нэгжүүд

Дүүрэг
Тооцооны төвийн нэр
Хаяг
Баянгол Баруунхүрээ БГД 4-р хороолол, “Өргөө” кино театрын замын урд талд “Лаки март” үйлчилгээний төвийн 1 давхарт
Дархан плаза БГД 13-р хороо, 3-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 23/1 тоот
Баянзүрх

 

 
Нарантуул Б заал БЗД 14-р хороо, Нарантуул худалдааны төвийн өргөтгөл
Нарантуул БЗД 14-р хороо, Баялаг ундраа худалдааны төв 1 давхар
Бөхийн өрөө БЗД 6-р хороо, 13-р хороолол, 13373-8В байр
Сонгинохайрхан

 

 

 
Баянхошуу Б-заал СХД 40-р хороо, Баянхошуу Сувдан төв 40-20а тоот
Хархорин Б-заал СХД 15-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамжны 44-р байр /Одоогоор ажиллахгүй байгаа/
Сонгинохайрхан СХД 37-р хороо, Содон хороолол 103-р байр
Драгон СХД 29-р хороо, Драгон автотерминал байрны 2 давхар
Хан- Уул Үйлдвэр комбинат ХУД 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК-ийн байр
Алтаргана Б-заал ХУД 2-р хороо, Номин юнайтед оффисын 1 давхар
Чингэлтэй Тэнгис ЧД 5-хороо, Самбуугийн гудамж 19/1 байр 1 давхрын өргөтгөл
Ард тооцооны төв ЧД 1-р хороо, 1-р Дөчин мянгат 8,9-р байрны дунд
Багатойруу ЧД 4-р хороо, Хувьсгалчдын гудамж, Наранпойнт Худалдаа үйлчилгээний төв
Арвандолоогийн буудал ЧД 14-р хороо, Далайхүү үйлчилгээний төвийн 1 давхар
Чингэлтэй төвлөрсөн
тооцооны төв
ЧД 2-р хороо, Баруун дөрвөн зам,
“Нарантуул” зочид буудлын баруун талд, 1 давхарт
Залуучуудын өргөн чөлөө ЧД 4-р хороо, Багатойруу 15-р байр

Даатгалын нөхөн төлбөр олгож буй аймгууд:

Д/Д Аймаг Тооцооны төвийн нэр
1 Дархан-Уул Их сургууль
Дархан төв
2 Орхон Оюут
Орхон төв
3 Баян-Өлгий Өлгий
Төв
4 Баянхонгор Хонгор
Төв
5 Говь-алтай Баяншанд
Төв
6 Замын-Үүд Замын үүд салбар
Гэр хороолол
7 Дорнод Хэрлэн
Дорнод
8 Завхан Төв
Арал
9 Өвөрхангай Дэлгэрэх
Төв
10 Өмнөговь Даланзадгад
Төв тооцооны төв
11 Сэлэнгэ Гааль
Төв
12 Төв Зуунмод
Нэг цэгийн үйлчилгээ
13 Увс Дөрвөн зам
Төв
14 Ховд Жаргалант
Төв
15 Хөвсгөл Дэлгэрмөрөн
Хөвсгөл Төв
16 Хэнтий Хэрлэн
Хэнтий төв

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны Үйлчилгээний нэгдсэн төвд холбогдож авна уу. Лавлах утас: 1800-1917 

Хадгаламжийн даатгалын корпораци

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]