Мэдээ

Зохион бичлэгийн уралдаан

                   “Миний хуримтлалтай болсон түүх” сэдэвт зохион бичлэгийн уралдаан
Зорилго:
“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд  хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хадгаламж хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгоход гол зорилго оршино
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид
Агуулга: Өгөгдсөн сэдвийн хүрээнд хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах арга, туршлагаасаа хуваалцах
Шагналын сан:
1- р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
2- р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
3- р байр: Өргөмжлөл, 100,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг.
 
Тавигдах шаардлага:
– Монгол хэлний зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх;
– 300-500 үгэнд багтаах;
– Гар бичмэл
– Цаасны хэмжээ – А4;
– Санхүүгийн нууцтай холбоотой мэдээлэл агуулаагүй байх / банкны нэр, дансны дугаар гэх мэт/;
– Аль нэг банкийг сурталчлахгүй байх;
– Зохион бичлэгийн төгсгөлд овог нэр, нас, регистрийн дугаар, сургууль, анги болон харилцах утасны дугаарыг бичнэ;
– contacts@dicom.mn цахим шуудангаар бүтээлийг авна.
 
                     Бүтээл ирүүлэх хугацаа: 2021.10.12 – 11.11-ний өдрийн 14:00 цаг хүртэл.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]