Мэдээ

Б.Жавхлан: Иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалдаг хамгийн сонгодог хэлбэр нь даатгал

Банкуудын менежментээс үл хамаараад систем нь эрүүл байх ёстой. Эрсдэлгүй байлгах боломжийг нь хуулиар маш сайн зохицуулж өгөх чухал.

Банкуудын менежментээс үл хамаараад систем нь эрүүл байх ёстой. Эрсдэлгүй байлгах боломжийг нь хуулиар маш сайн зохицуулж өгөх чухал.

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ямар үр дагавар гарах вэ?

-Дэлхий дахинд зээлийн хүүд дээд хязгаар тогтоож ирсэн туршлага бий. Гэхдээ хэзээ ямар хэмжээнд яаж тогтоох нь чухал. Манай улсад зээлийн хүү 1990-ээд оны эхээр 20-иод хувь байлаа. Сүүлийн жилүүдэд бага боловч тогтмол бууж ирсэн. Өнөөдөр гэхэд Монголбанкнаас жилийн 18 хувийн хүүтэй явж байна.

Хамгийн гол асуудал бол инфляци. Инфляци гэдэг өөрөө эдийн засгийн гол толь. Төрийн зүгээс макро эдийн засгаа дунд хугацаанд хэр тогтвортой удирдаж чадах байгаа эсэхийг харуулдаг гол үзүүлэлт л дээ. Сүүлийн 10 гаруй жилийн хувьд манай инфляци тогтмол 10 орчим хувьтай явж ирлээ. Дээш доошоо хоёр орчим хувь л хэлбэлздэг. Хэрвээ инфляцийг таваас доош хувь баривал санхүүгийн бүтээгдэхүүний өртөг нь буух боломж гарна.

Харин төр нь макро эдийн засгаа тогтвортой удирдаж чадаагүй үедээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг бодлогоосоо ухарч байгаа хэрэг. Хэрвээ энэ байдлаараа инфляци 10-аас дээш гараад ирвэл банкууд маш хүнд байдал орно. Өнөөдөр Монголын эдийн засгийг гол ачааг үүрч явч яваа банкны систем эрсдэлд орох ч аюултай. Тийм учраас зээлийн хүүд дээд хязгаар тогтоохдоо маш хянуур хандах ёстой. Ойрын 2-8 жилийн дотор инфляцийн төсөөлөл, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, банкны систем хэр эрүүл байх эсэхийг харах хэрэгтэй байна. Энэ бол зүгээр л сэтгэл хөдлөлөөр, популист маягаар хүчээр шийдэх асуудал биш. Хэрвээ зээлийн хүүг хүчээр буулгавал энэ нь зах зээлийн эдийн засгаас ухарч байгаа хэрэг. Тиймээс үүнд илүү бодитой хандах хэрэгтэй.

-Хэрвээ зээлийг хүүг хүчээр буулгавал сөрөг нөлөө бий. Тухайлбал, Монгол Улсыг саарал жагсаалтад орох магадлалтай гэж үздэг. Энэ тал дээрх таны байр суурь?

-Түүх харвал манай улс 2014 он хүртэл саарал жагсаалтад багтаж байлаа. Бүр хар жагсаалт руу орох ч магадлалтай хүнд үеийг туулсан. 2014 онд Засгийн газар, Монголбанк сайн ажилласны үр дүнд цагаан жагсаалтад багтаж чадсан. Гэхдээ бид олон даалгавар, үүрэг хүлээсэн. Түүнийгээ одоо шалгуулж байна. Эргээд харахад биелүүлсэн, арай хийж амжаагүй ажлууд ч байна. Бас ч гэж хугацаа байгаа учраас намраас хууль эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх ёстой. Учир нь дээр дурдсан хэргүүдэд тооцох хариуцлага хэт хөнгөн байгаа тал бий. Ирэх аравдугаар сараас өмнө эдгээр ажлыг амжуулчихвал бидэнд цагаан жагсаалтад үлдэх боломж бий.

-Хадгаламжийн даатгал эрсдэлээс сэргийлэх давуу талтай ч гэсэн банкууд ч бас энэ тал дээр эрсдэлээ хариуцах ёстой гэсэн яриа гарч байна?

-Даатгал бол банкин дахь иргэдийн хадгаламжийн хамгаалалтын систем гэж би ойлгодог. Үндсэндээ гурван хэлбэртэй байдаг. Хамгийн сонгодог хэлбэр нь хадгаламжийн даатгалын хэлбэр удаах нь төрөөс шууд банкуудад гаргадаг баталгаа. Сүүлийнх нь ямар ч хамгаалалтгүй систем юм.

Манай банкны систем эдгээрийг туулж ирсэн. 2009 он хүртэл банкууд ямар ч хамгаалалтын системгүй явж байлаа. Аль нэг банк дампуурахад төр үүрэг хүлээгээгүй ч гэсэн цөөн хэдэн хүмүүсийн буруугаас болоод хохирсон иргэдийн хохирлыг татвар төлөгчдийн хөрөнгөөр өмнө нь нөхдөг гаж тогтолцоо явж ирсэн. 2009 оноос эдийн засгийн хямрал болж иргэдийн банкинд итгэх итгэл алдарсан. Тухайн үед богино хугацаанд арга хэмжээ авч банкан дахь нийт иргэдийн хадгаламжид төрийн 100 хувь баталгаа гаргаж өгсөн. Дөрвөн жилийн хугацаатай энэ хууль 2012 оныг дуустал хэрэгжсэн юм. Энэ бол хямралын үед үүргээ гүйцэтгэж чадсан хууль. Тухайн үед Зоос, Анод банк дампуурсан ч гэлээ үүнээс ч илүү ихээр банкны систем эрсдэл орох байсныг хамгаалж чадсан. Энэ хуулийн дараа 2013 оноос хойш дараагийн хамгаалалтын систем буюу олон улсад хамгийн шилдэг гэгддэг хадгаламжийн даатгалын тогтолцоо руу шилжсэн. Ингээд сангаа байгуулаад өнөөдрийг хүртэл явж байна.

Сайн тал нь иргэдийн банкинд итгэх итгэлийг баталгаажуулсан. Банкууд ч гэсэн иргэдээс авсан шимтгэлээр биш өөрсдөөсөө зардал гаргаж даатгуулдаг систем рүү шилжсэн.

Одоо байгаа хуулиар иргэдийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг банк заавал даатгадаг. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь юм. Үүнээс өндөр бол банкиндаа эрсдэлтэй байх магадлалтай. Учир нь суурь зардал нэмэгдээд ирэхээр иргэдэд өгч байгаа зээлээс эхлээд өртөг нь нэмэгдэнэ. Одоохондоо 20 сая гэж заасан нь оновчтой гэж би хардаг. Цаашдаа өргөжиж тэлэх боломж ч бий. Тавхан жилийн дотор гэхэд хадгаламжийн даатгалын сангийн хуримтлал 400 гаруй тэрбум төгрөгтэй болчихсон. Энэ байдлаараа 10 жил үргэлжилбэл нийт хадгаламжийнхаа 40-50 хувь хувьтай тэнцэх байх. Мэдээж энэ хэрээрээ иргэдийн банканд итгэх итгэл нэмэгдэнэ.

-Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ?

-Сүүлийн үед сангууд тойрсон асуудал нэлээн гарч байна. Уг нь төрийн мөнгийг эрсдэлгүй удирдах нь маш чухал. Банкуудын менежментээс үл хамаараад систем нь эрүүл байх ёстой. Эрсдэлгүй байлгах боломжийг нь хуулиар маш сайн зохицуулж өгөх чухал. Монголд хамгийн эрсдэлгүй найдвартай нь Төв банк болон Засгийн газрын бонд. Хадгаламжийн даатгалын сангаа эдгээр бондтой уяад өгчихөөр даатгалын сан эрсдэлгүй байна гэсэн үг. Сан хэдий чинээ эрсдэлгүй байна иргэдийн даатгал найдвартай болно. Эрсдэл гарлаа гэхэд хөрөнгө нь бэлэн, хөрвөх чадвартай, эрсдэлгүй байж байх ёстой. Хамгийн их хуримтлалтай төрийн сангийн удирдлагыг хууль эрхзүйн орчноор хэрхэн яаж зарцуулах вэ гэдгээ хуульчилж өгмөөр байна. Гаднын улс орнуудад даатгалын сан хамгийн том хөрөнгө оруулалтын сан байдаг. Манай эдийн засгийн хувьд ядаж дөрвөн жилийн хугацаанд сангууд дээрээ эрсдэлгүй байлгах хатуу бодлого хэрэгтэй. Тэгээгүй цагт сангууд эрсдэлд орсоор байна

-Хөрөнгө оруулалтын банкны асуудал яригдаад нэлээн удлаа. Яг юунаас болж ингэж удаад байгаа юм бол?

-Үүн дээр хоёр зүйл яригддаг. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын банк гэж нэрлэсэн нь арай оновчтой биш байж гэж хуулийг өргөн барьсан хүний хувьд боддог. Ажлын хэсэг дээр үүнийг гадаадын банкны салбарын тухай хууль гэж нэрийг нь өөрчлөх тухай ярьсан. Энэ нь ч зөв байх гэж бодож байна. Учир нь Хөрөнгө оруулалтын банк гэхээр манайхан Хөрөнгө оруулалтын сантай андуурч ойлгодог талтай. Хувиар ёсоороо энэ хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэх ёстой.

Зарим иргэд энэ хуулийг баталчихвал хөрөнгө оруулагч нар ар араасаа ороод ирэх юм шиг ярьж байна. Гэхдээ одоохондоо манай зах зээл гадаадын банкуудын сонирхол хүчтэй татахуйц байж чадахгүй. Сонирхож орж ирэх нь ч цөөхөн болов уу. Үүн дээр бид үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг харах хэрэгтэй. Тухайлбал манайд салбараа нээх байгаа компани цаад улсынхаа төрийн өмчийн оролцоотой бол өөр хуулиар энэ нь зохицуулагдана.

Эх сурвалж: https://www.n24.mn/a/2199

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]