ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭГ ОНОВЧТОЙ ТОГТООХ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
- АЖЛЫН ДААЛГАВАР
Захиалагч: | Хадгаламжийн даатгалын корпораци |
Гүйцэтгэх ажил: | Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загвар боловсруулах |
Нийт төсөвт өртөг | 14,330,400₮ |
Гүйцэтгэх хугацаа: | Ажлын 30 хоног |
2. ҮНДЭСЛЭЛ
Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд Төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус, хуулийн этгээд юм. Корпораци нь Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ажилладаг. Корпорацийн үндсэн үйл ажиллагаа нь гишүүн банкуудаас даатгалын хураамж татан төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, хадгаламжийн даатгалын хамрах хүрээний дагуу иргэдийн харилцах хадгаламжийг даатгаж, даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгох болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Хадгаламжийн даатгалын хамрах хүрээнд даатгалд хамаарах бүтээгдэхүүн үйлчилгээ болон даатгалын тохиолдол бий болох үед нөхөн төлбөр олгох дээд хэмжээг хамруулан ойлгодог. Үүнийг улс орон бүр өөрсдийн эдийн засаг болон нийгмийн хүчин зүйлсээс гадна Хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээ, зорилтот түвшингээс хамааруулан тодорхой хугацаанд шинэчлэн тогтоодог.
Хамрах хүрээг бага тогтоовол хадгаламж эзэмшигчид жижиг, сул банкуудыг орхиж, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлдөг бол хэт өндөр тогтоох нь банкны сахилга бат, хариуцлагыг бууруулах сул талтай. Тиймээс хадгаламжийн даатгалын хамрах хүрээг тогтоохдоо Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо болон бусад олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, зааврыг мөрдлөг болгон ажилладаг.
Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооноос гаргасан зөвлөмж болон холбогдох гарын авлагад даатгалын хамрах хүрээ нь банкнаас хадгаламжаа их хэмжээгээр буцаан татах эрсдэлийг бууруулан зах зээлийн хэвийн ажиллагааны зарчмыг алдагдуулахгүйн тулд хязгаарлагдмал, итгэл төрөхүйц, хадгаламж эзэмшигчдийн ихэнх хэсгийг хамрах хэрэгтэй гэж үздэг байна. Мөн даатгалын хамрах хүрээг оновчтой эсэхийг 3-5 жил тутамд хянаж байхыг зөвлөдөг.
Монгол улсын хадгаламжийн даатгалын корпораци нь 2013 онд үүсгэн байгуулагдахдаа хадгаламжийн даатгалын хамрах хүрээг төгрөг болон гадаад валютын харилцах хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг даатгана гэж тогтоосон байдаг. Энэ тогтоосон хамрах хүрээ нь өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөлд оновчтой эсэхийг дахин шалгаж хадгаламжийн даатгалын хамрах хүрээг тогтоох загвартай болох шаардлага үүссэн.
- ЗОРИЛГО
Уг зөвлөх үйлчилгээний зорилго нь хадгаламжийн даатгалын хамрах хүрээнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон тэдгээрийн хамаарлыг тооцоолох, хадгаламжийн даатгалын хамрах хүрээг тодорхойлох загвар боловсруулан оновчтой хэмжээг тогтоох санал боловсруулах юм.
3. ХИЙГДЭХ АЖИЛ
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тодорхойлох олон улсын туршлагыг судалж, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тодорхойлох олон улсын туршлагыг судлах.
- Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоотой танилцах.
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах.
- Хадгаламжийн даатгалд хамаарах бүтээгдэхүүн үйлчилгээ болон оновчтой түвшинг тогтооход шаардлагатай судалгааг хийх.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг боловсруулах.
- Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо, банк санхүүгийн салбарт тохирох загварыг тодорхойлох.
- Судалгааны өгөгдлийг цуглуулах.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээнд нөлөөлөх хүчин зүйлс болон тэдгээрийн хамаарлыг тодорхойлох.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загвар боловсруулах.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эцэслэн боловсруулж, тайлан гаргаж, корпорацид сургалт орох.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эхний байдлаар танилцуулах.
- Корпорацийн зүгээс ирүүлсэн саналыг тусган загварыг сайжруулах.
- Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эцэслэн боловсруулж,оновчтой хэмжээг тогтоох.
- Зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажлын тайлан бичиж танилцуулах.
- Загварыг ашиглах гарын авлага боловсруулах, сургалт орох.
ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ АЖЛУУД БОЛОН ХУГАЦАА:
№ | Хүлээлгэж өгөх ажил | Хугацаа |
1 | Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эхний байдлаар боловсруулсан байх. | Ажлын 15 өдөр |
2 | Загварыг сайжруулах санал өгч өөрчлөх боломжтой байдлаар боловсруулах. | Ажлын 2 өдөр |
3 | Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эцсийн байдлаар боловсруулж оновчтой хэмжээг тодорхойлон танилцуулсан байх. | Ажлын 10 өдөр |
4 | Загварыг ашиглах гарын авлага боловсруулж сургалт орох. | Ажлын 3 өдөр |
- ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Эдийн засагч, санхүүгийн шинжээч чиглэлээр докторын зэрэгтэй байх.
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.
- Эдийн засаг банк санхүүгийн чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай байх.
- Эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх.
- Өмнө нь загвар боловсруулж байсан туршлагатай байх.
- Эдийн засгийн шинжилгээ хийх програмууд дээр ажиллах чадвартай байх.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Багаар ажиллах чадвартай байх.
- ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
Зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөх нь нийт үйл ажиллагаанд гарах зардлыг тооцож үнийн саналаа ирүүлнэ. Төлбөрийг үйлчилгээ үзүүлэх явцад дараах хуваарийн дагуу хувьчилж төлнө.
- Судалгааны тайланг боловсруулж, хамрах хүрээнд нөлөөлөх хүчин зүйлс болон тэдгээрийн хамаарлыг тодорхойлон, хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тогтоох загварыг эхний байдлаар танилцуулах – 40%
- Корпорацийн саналыг тусган загварыг сайжруулах эцсийн байдлаар танилцуулж, загвар ашиглах гарын авлагыг боловсруулан сургалт орох – 60%
- ШААРДЛАГАТАЙ БАРИМ БИЧГҮҮД
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөх нь дараах баримт бичиг, мэдээллийг нэг PDF файл болгон 2023 оны 3 сарын 20-ны 11 цагаас өмнө enerel@dicom.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хуулийн этгээд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын танилцуулга
- Ажлын туршлага (Өмнө нь үзүүлж байсан зөвлөх үйлчилгээний танилцуулга, эдийн засаг банк санхүүгийн чиглэлээр хийгдсэн судалгаа)
- Мэргэшсэн хүний нөөцийн тухай мэдээлэл
Хувь хүн:
- Төгссөн их дээд сургуулиудын дипломын хуулбар
- Өмнө нь үзүүлж байсан зөвлөх үйлчилгээний танилцуулга
- Эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр хийсэн судалгааны материал
- CV
Хадгаламжийн даатгалын корпораци
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Санроуд барилгын 4 давхарт 406 тоот өрөө Утас: 70188448