Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Төрийн банкны Улаанбаатар хотын ажилтнуудад 2023 оны 12 дугаар сарын 7-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Төрийн банкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн 110 гаруй харилцааны менежерууд хамрагдсан.
Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.