Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Цагдаа, Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн “Иргэний болон Гэрээт албаны харуул” мэргэжил олгох сургалтын нийт суралцагчдад “Хадгаламжийн даатгал” сэдвээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгалд хамрагдах мөнгөн хөрөнгө, даатгалд хамрагдсан арилжааны банкнууд, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг хүргэлээ.
Сургалтын төгсгөлд нийт суралцагчдын дунд даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгалын ажил явуулж амжилттай оролцсон 2 оролцогчийг мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшуулав.