Мэдээ

“Оюуны-Ундраа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс хүүхэд, залуучуудын санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 8-ний өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 12-р ангийн 50 гаруй сурагчдад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар  эрсдэл болон даатгал, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ. Мөн сургалтад идэвхтэй оролцсон сурагчдаа мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшууллаа.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]