Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнуудад 2023 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.