Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Амар байна уу 2023” үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Хадгаламжийн даатгалын корпорациас тус үзэсгэлэнд оролцож байгаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэн худалдааг сонирхон ирсэн худалдан авагч иргэдэд хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл хүргэж ажиллаа.