Монголын Хадгаламжийн даатгалын корпораци БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацитай /KDIC/ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 9-р сарын 9-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа.
Санамж бичиг нь 5 жилийн хугацаатай байдаг ба 2014 онд анхны санамж бичгийг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хадгаламжийн даатгалын тогтолцооны хөгжлийг хурдасгахад чиглэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтийн “Knowledge sharing program” болон даатгалын нөхөн төлбөрийн программ хангамж, техник туслалцааны ISP хөтөлбөрт хамрагдаж жил бүр зөвлөх үйлчилгээ, хурал уулзалт тогтмол зохион байгуулан хамтран ажиллав.
Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр Солонгосын Хадгаламжийн даатгалын корпорацийн “Global Training” сургалтын төвд Монголын уламжлал, өв соёлыг сурталчилсан өргөө босголоо. Тус сургалтын төвд жил бүр 50 гаруй орны хадгаламжийн даатгагч байгууллагуудын мэргэжилтнүүд ирж суралцдаг.