Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс 2024 оны 2 дугаар сарын 29, 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд ИЗОУИС-ийн Жесан Чингис хаан гадаад хэл, соёлын сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэг ба хоёр дугаар дамжааны нийт 200 гаруй оюутанд хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар мэдээлэл хүргэлээ.
Сургалтаар даатгалын хэлбэр, хадгаламжийн даатгал, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.