Мэдээ

“Дэлхийн мөнгөний долоо хоног -2023” олон улсын аян нээлтээ хийлээ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Дундговь аймгийн Мандалговь хотод “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор нээлтээ хийлээ.

 

Жил бүрийн гуравдугаар сард Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкнуудтай хамтран хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах мэдлэг, чадвар, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай билээ.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) 2012 оноос хойш жил бүр уриалж зохион байгуулдаг ба нийт 176 орны 16,200 байгууллага оролцсон байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг тус аяныг энэ сарын 13-наас 26-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улс аяны хэрэгжилтийн хугацаанд иргэд, олон нийтийг санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар түүнд чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж эхлүүлээд байна.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]