Мэдээ

“Global training program” сургалтыг “Хүндрэлтэй санхүүгийн байгууллагуудад үр дүнтэй бүтцийн өөрчлөлт хийх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорациас “Global training program” сургалтыг 2023.10.31 -11.02-ны өдрүүдэд Сөүл болон Чонжү хотуудад “Effective resolution problematic financial institutions” буюу “Хүндрэлтэй санхүүгийн байгууллагуудад үр дүнтэй бүтцийн өөрчлөлт хийх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус сургалтад Дэлхийн банк, БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци, Японы Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг олон орны байгууллагуудын төлөөллүүд хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын тохиолдлын талаар илтгэл тавьж, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Мөн Монголын Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн нөхөн төлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Энэрэл Монгол Улс дахь хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын тохиолдлын талаар илтгэл тавьсан.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]