Огноо: 2020 оны 07 дугаар сарын 31 ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Байгууллагын хэрэгцээнд суудлын автомашин нийлүүлэх.
Хадгаламжийн даатгалын корпораци нь эрх бүхий тендерт оролцогчдыг суудлын автомашин нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.
DEPOSIT INSURANCE CORPORATION
- Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолтыг заавал ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. /Тодорхойлолтын доод хэсэгт байрлах баркод 25 болон тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаар гаргацтай байх шаардлагатай/
- 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх,
- Монгол дахь албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар. /Эх хувиас нь хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан, баталгаат орчуулгаар орчуулан баталгаажуулж ирүүлнэ. Тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх/
Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 17 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 17 -ны 11 цаг 20 минутад нээнэ.
Сонирхсон байгууллага, хувь хүн тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хадгаламжийн даатгалын корпораци Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Нарны зам 91, Санроуд оффис 2 давхар Утас: 99120842