Deposit insurance
corporation
Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд
ажилтан сонгон шалгаруулж авна.
1. Ажлын байр: Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
2. Ажиллах нэгж: Эрсдэлийн удирдлагын хэлтэс
3. Ажлын байрны зорилго/үүрэг:
Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын бодлого, журамд нийцүүлэн удирдан ажиллах.
4. Ажлын байранд тавигдах шаардлага:
• Эдийн засагч, Санхүүч, Нягтлан бодогч, Математикч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн, бүрэн ажиллах чадвартай байх
• Банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
5. Ерөнхий шаардлага:
• Идэвх санаачилгатай бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай байх,
• Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх,
• Тогтвор суурьшилтай ажиллах,
• Багаар ажиллах чадвартай,
• Өөрийгөө хөгжүүлэх идэвх зүтгэлтэй байх
6. Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
7. Материал хүлээн авах хугацаа: 2023.10.12 – 2023.10.25-ны өдрийг дуустал
8. Материал хүлээн авах хаяг: hr@dicom.mn хаягаар илгээнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам 91, Санроуд оффис 4 давхар.