News

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлагтай Монголын Хадгаламжийн даатгалын корпораци Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2016 оны 7-р сарын 4-нд Москва хотод ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлаг/DIA,Russia/-ийн Гүйцэтгэх захирал Юрий Исаев, Монголын Хадгаламжийн даатгалын корпораци/DICoM/-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг /MOU/ байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт оролцогч талууд хадгаламжийн даатгалын системийн эрсдлийн удирдлага, хууль эрх зүй, олон нийтийг мэдээллээр хангах тал дээр мэдээ мэдээлэл солилцож, олон улсын хадгаламжийн даатгалын удирдамж стандартыг сайжруулахад хамтран ажиллаж судалгаа хийхээр тусгасан.
Санамж бичгийн дараа 2 талын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж ОХУ-ын Гүйцэтгэх захирал Юрий Исаев “ОХУ болон Монгол улсын хадгаламжийн даатгалын корпораци хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн хажуугаар хоёр улсын Хадгаламжийн даатгалын салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахуйц туршлага солилцох, харилцан зөвлөгөө өгөх чиглэлтэй байсныг цохон тэмдэглэлээ”.
Мөн МХДК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн “Хадгаламжийн даатгалын системд тулгамдаж буй асуудлууд дээр хамтран ажиллаж системийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн.

EN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]