Хадгаламжийн даатгалын корпорациас 2023 оны 4-сарын 19-ний өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрөөр сурч буй оюутнуудад “Хадгаламжийн даатгал” сэдвээр санхүүгийн боловсрол олгох сургалтыг танхимаар зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд оюутнуудад хүргэсэн мэдээллээ бататгах зорилгоор даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох бодлого бодуулж мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшуулав.