Жил бүрийн 10-р сарын 31 өдрийг Дэлхийн Хуримтлалын өдөр болгон олон улсад өргөнөөр тэмдэглэж ирсэн түүхтэй.

Жил бүрийн 10-р сарын 31 өдрийг Дэлхийн Хуримтлалын өдөр болгон олон улсад өргөнөөр тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдөр банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах чиглэлтэй олон арга хэмжээг зохион явуулдаг байна. Манай улсын хувьд анх 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн.

Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон. Энэ жилийн хувьд Дэлхийн Хуримтлалын өдөр болох 10 сарын 31 ны бямба гарагт Монголын банкны холбооны байранд хот хөдөөний аймаг сум, дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулиудаас амжилттай сайн суралцдаг хэдийч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдийг сонгон шалгаруулж, ХДК-ийн нэрэмжит 50,000. төгрөгийн эрхийн бичгээр урамшуулах ажлыг зохион явуулах гэж байна. Уг арга хэмжээний нэг онцлог нь ХДК-ийн Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад багаас нь санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр Хуримтлал гэж юу болох ,түүний ашиг тус , хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах талаар хичээл заан сургалт явуулах юм.

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос