“Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” амжилттай зохион байгуулагдав.

“Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” амжилттай зохион байгуулагдав.

Монголын Банкны Холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд болох ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015" арга хэмжээг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд дотоодын болон гадаадын 150 гаруй төлөөлөл оролцсон байна. Зөвлөгөөний үеэр БНХАУ болон БНСУ-ын төлөөлөгч нар олон улсын сайн туршлагуудаас хуваалцаж, төлбөрийн карттай холбоотой үүссэн эрсдэлүүд, тэдгээр эрсдэлийг хэрхэн оновчтой удирдсан туршлага, шийдэл, шинээр нэвтрүүлсэн технологи, бүтээгдэхүүний талаар танилцуулж, илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг их татсан ба уг зөвлөгөөнөөр төлбөрийн картын эрсдэлийн асуудлыг зөвхөн хэлэлцээд өнгөрөх биш удирдах түвшний бодлогын хэлэлцүүлэг, ОУ-ын сургалт семинарыг нэгэн зэрэг зохион байгуулсанаар ихээхэн ач холбогдолтой боллоо. Монголын банкны холбооны Дэд захирал, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн уг зөвлөгөөнийг нээж үг хэлсэн юм.

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос