Харилцан ойлголцлын санамж бичиг

ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлагтай Монголын Хадгаламжийн даатгалын корпораци Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2016 оны 7-р сарын 4-нд Москва хотод ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлаг/DIA,Russia/-ийн Гүйцэтгэх захирал Юрий Исаев, Монголын Хадгаламжийн даатгалын корпораци/DICoM/-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг /MOU/ байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт оролцогч талууд хадгаламжийн даатгалын системийн эрсдлийн удирдлага, хууль эрх зүй, олон нийтийг мэдээллээр хангах тал дээр мэдээ мэдээлэл солилцож, олон улсын хадгаламжийн даатгалын удирдамж стандартыг сайжруулахад хамтран ажиллаж судалгаа хийхээр тусгасан.
Санамж бичгийн дараа 2 талын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж ОХУ-ын Гүйцэтгэх захирал Юрий Исаев “ОХУ болон Монгол улсын хадгаламжийн даатгалын корпораци хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн хажуугаар хоёр улсын Хадгаламжийн даатгалын салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахуйц туршлага солилцох, харилцан зөвлөгөө өгөх чиглэлтэй байсныг цохон тэмдэглэлээ".
Мөн МХДК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн “Хадгаламжийн даатгалын системд тулгамдаж буй асуудлууд дээр хамтран ажиллаж системийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн.


ОХУ-ын Хадгаламжийн даатгалын агентлаг нь 2003 оны 12-р сарын 23-ны өдрийн “ОХУ-ын банкин дахь өрхийн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлагдсанаар 2004 оны нэгдүгээр сард хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор байгуулагдсан. Одоогоор 828 гишүүн банкыг даатгаж, 336 банкны дампуурлыг шийдвэрлэж ажилласан хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн байгууллага болно.

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос