ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХАМТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДРИЙГ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХАМТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Жил бүрийн 10 сарын 31-ний өдрийг“Дэлхийн хуримтлалын өдөр” болгон 1924 оноос хойш дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэж ирсэн ба энэ өдөр банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах чиглэлтэй олон арга хэмжээг зохион явуулдаг байна.

Манай улсын хувьд анх 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд  дор бүрдээ өөр өөрийн онцлог  урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх  зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн.

 

Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь  2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон.

Энэ жилийн хувьд Дэлхийн Хуримтлалын өдөр болох 10 сарын 31 ны бямба гарагт Монголын банкны холбооны байранд  хот хөдөөний аймаг сум, дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулиудаас  амжилттай сайн суралцдаг хэдийч амьдралын түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин 50 хүүхдийг сонгон шалгаруулж, тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн их хуримтлалынх нь эхлэлийг нээн, ХДК-ийн нэрэмжит  50,000. төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулах арга хэмжээг амжиллтай зохион явууллаа.

Уг арга хэмжээний үер Хадгаламжийн Даатгалын Корпораци нь  иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад багаас нь санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох  чиглэлээр Хөгжлийн алтан Сангийн захирал Оюунчимэг багштай хамтран  “ Мөнгө гэж юу болох түүнийг хэрхэн зөв удирдах мөн хуримтлалын ач холбогдол, хуримтлал үүсгэх арга дадалд хэрхэн суралцаж, эзэмших” сэдвээр хүүхдүүдэд сургалт явуулсан нь тэдний сонирхолыг татаж хадгаламжаа цааш арвижуулж, хуримтлуулах талаар тодорхой мэдлэг олгож чадсан үр дүнтэй арга хэмжээ болсоноороо онцлог болоо.

Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2013 онд иргэдийн хадгаламжийг эрсдлээс хамгаалах зорилготой үүсгэн байгуулагдсан төрийн өмчит байгууллага юм. Тэгвэл арилжааны банкууд Хадгаламжийн Даатгалын Корпорацийнгишүүн банк болсоноор харилцах, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнөөс даатгалын хураамжийг “Хадгаламжийн Даатгалын Сан”-д тогтмол төвлөрүүлснээриргэн таны банкин дахь хадгаламж ирээдүйн эрсдэлээс хамгаалагдаж байна. 

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос