“Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах ” олон улсын семинар

“Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах ”

олон улсын семинар болно

Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци, Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/ IADI /той хамтран 2016 оны 8 сарын 15-наас 17-ны өдрүүдэд Ази номхон далайн бүсийн орнуудын хүрээнд “Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах нь” сэдэвт  олон улсын семинарыг Монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Семинарын гол зорилго нь банкны чанаргүй актив хөрөнгийн эргэн төлөлтийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хүндрэлд орсон банкны актив хөрөнгийг нөхөн барагдуулах үр дүнтэй арга зам, механизмыг судалж хэрэгжүүлэх, санхүүгийн хямралын дараа актив хөрөнгийг нөхөн барагдуулахад Хадгаламжийн даатгагч болон, санхүүгийн тогтвортой байдлыг хангагч бусад байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцон, мэдлэг туршлагаа хуваалцахад оршино.

Семинарт ОУХДХ /IADI/, ОУХДХ-ны Ази номхон далайн бүсийн хороо /APRC/,  Японы Хадгаламжийн даатгалын корпораци /DICJ/, Америкийн Хадгаламжийн даатгалын корпораци /FDIC/ зэрэг 13 орны 30 гаруй төлөөлөгчид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монголбанк, банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцох болно. Энэхүү семинарыг зохион байгуулснаар бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, Монгол Улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгон хөгжүүлэх, хадгаламжийн даатгалын системийн хөгжлийг нэг шат  ахиулах чухал алхам болох юм.  

                                      СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос