Олон улсын Хадгаламжийн Даатгалын холбоо(IADI), Ази-Номхон далайн бүсийн хороо (APRC): Удирдах зөвлөлийн тайлан

2013 оны 10-р сарын 1-ээс 12-р сарын 31
Уг тайлан нь цаашдын төлөвлөж байгаа үйл ажиллагаа, хүлээгдэж буй ажлууд болон 2013 оны 10-аас 12-р сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг Ази-Номхон далайн бүсийн хадгаламжийн даатгалын хорооны дарга Удирдах зөвлөлд тайлагнаж байна.  
Нэгдүгээр хэсэг- Ажлын удирдамж
Олон улсын хадгаламжийн даатгалын холбоон дахь/IADI/ Ази Номхон далайн бүсийн хорооны гол зориолго нь өөрсдийн мэдээлэл, санал бодлоо солилцохоос гадна бүс нутгийн хамтын сонирхол болон тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэхэд оршино.
APRC дарга нь Удирдах зөвлөлд ил тод байдлыг хангахын тулд аливаа арга хэмжээг санал болгох төлөвлөгөө үйл ажиллагаан дээр анхаарал хандуулах удирдах зөвлөлийн хурал бүр дээр өөрийн ажлын талаар тайлагнах үүрэгтэй.
Хоёрдугаар хэсэг
А. Хорооны бүтэц
Хорооны дарга:
Mr. Hiroyuki Obata             Deposit Insurance Corporation of Japan
Хамтран оролцогч нар:
<IADI гишүүд>
Mr. David Rush                       Australian Prudential Regulation Authority
Mr. Azad Javadov                  Azerbaijan Deposit Insurance Fund
Mr. S.K. Sur Chowdhury        Bangladesh Bank
Ms. Tracy Chong Kun Ling     Brunei Darussalam Deposit Protection Corporation
Mr. William Su                                    Central Deposit Insurance Corporation
Mr. Yury Isaev                                    Deposit Insurance Agency, Russian Federation
Mr. Jasbir Singh                      Deposit Insurance and Credit Guarantee Corporation, India
Mr. Byadran Lkhagvasuren    Deposit Insurance Corporation of Mongolia
Dr. Bui Khac Son                    Deposit Insurance of Vietnam
Mr. Sorasit Soontornkes         Deposit Protection Agency, Thailand
Ms. Meena Datwani                Hong Kong Deposit Protection Board
Mr. Robertus Bilitea                Indonesia Deposit Insurance Corporation
Mr. Joo Hyun Kim                  Korea Deposit Insurance Corporation
Ms. Bakhyt Mazhenova          Kazakhstan Deposit Insurance Fund
Ms. Yee-Ming Lee                  Malaysia Deposit Insurance Corporation
Mr. Valentin A. Araneta          Philippine Deposit Insurance Corporation
Mr. Ooi Sin Teik                      Singapore Deposit Insurance Corporation
Б. Хорооны бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтүүд
Монголын хадгаламжийн даатгалын корпораци(DICoM) IADI-ын үндсэн гишүүнээр элсэн орсныг 2013 оны 12-р сард удирдах зөвлөлөөр баталсан.
Гуравдугаар хэсэг- Одоогийн ажлын төлөвлөгөөний хураангуй
APRC-ын үйл ажиллагаа, дараах байдлаар төлөвлөгдсөн

  1. IADI гишүүн болон хамтран ажиллагсадын оролцоог дэмжих
  2. Бүс нутгийн хурал уулзалт болон бусад боломжуудыг олгох замаар яриа хэлэлцээрийг дэмжих
  3. Бүс нутгийн талаас нь хадгаламжийн системтэй (DI) холбоотой судалгаа хийх
  4. Хадгаламжийн даатгалын болон бусад сонирхогч талуудад мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах
  5. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах
  6. Бүс нутаг дахь гишүүдийн дунд харилцах талбар олгох

Дөрөвдүгээр хэсэг- 2013/2014 оны ололт амжилт:
<Нөхөн төлбөрийн удирдлагын IADI-ын сургалт семинар: Даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох болон  APRC нээлттэй семинар>
Тайваны Төв хадгаламжийн даатгалын корпорацийн (CDIC) Нөхөн төлбөрийн удирдлагын IADI-ын сургалт семенар: Даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох нээлттэй семенар 12-р сарын 2-оос 4-ний өдрүүдэд Тайван улсын Тайпэй хотод зохион байгуулагдсан. Семинарт нийт 49 хүн оролцсоны  27 гүйцэтгэх удридлагууд ба 14 хүн илтгэл тавьсан. Семинарын сэдвүүдэд  Нөхөн төлбөрийн системийн үйл ажиллагааг хөгжүүлэх, нөхөн төлбөрийн системийн болон нөхөн төлбөрийн автоматжуулалтын даяарчилсан үзэл бодлыг хөгжүүлэх зэрэг багтсан. Семинарын санал асуулга судалгааны дагуу “маш сайн”, “сайн” гэсэн үнэлгээ 97.6%-тай гарсан.
IADI-ын семинарын зэрэгцээ, APRC нээлттэй семинарыг 2013 оны 12 сарын 5-нд CDIC мөн зохион байгуулсан. Үүнд Монгол, Малайз, Солонгос, Японы хадгаламжийн даатгалын корпораци оролцсон.
Тавдугаар хэсэг- 2013/2014 оны нийлүүлэлт
Байхгүй
Зургаадугаар хэсэг-Санал болгож буй үйл ажиллагаа 2013/2014
<Нэгдсэн хамгаалалтын схем(IPS) семинар>
Нэгдсэн хамгаалатын схемын семинар  2014 оны 3 дугаар сарын 13-15 өдрүүдэд Индонезийн хадгаламжийн даатгалын корпораци Бали хотод зохион байгуулна. Уг семинарт Дэлхийн даяарчилсан чиг хандлага, сорилтууд, хамрах хүрээ болон IPS-ын санхүүжилтын сэдвүүд багтсан.
<12 дахь удаагийн APRC-ын улирлын уулзалт ба Олон улсын бага хурал>
12 дахь удаагийн APRC-ын уулзалт ба Олон улсын бага хурал  2014 оны 4 дүгээр сарын 23-24 өдрүүдэд Японы Кёото хотод Японы хадгаламжийн даатгалын корпораци зохион байгуулах хуваарьтай байна. Олон улсын бага хурлын сэдэв нь Банкны даатгалын тохиолдолтой холбоотой зардал гаргах шийдвэр болон Банкны даатгалын тохиолдолын шийдвэрт бэлэн байх цар хүрээ зэрэг багтсан байна.
Долдугаар хэсэг - Төсөв/Санхүүжилт 2013/2014 болон 2014/2015
Үлдсэн төсөв (2,486.77 Швейцар франк). Цаашид бусад бүс нутагт дахин хувиарлагдах болно.
Наймдугаар хэсэг- Удирдах зөвлөлд анхааруулах бусад асуудлууд
байхгүй

Хироюки Обата
Ази-Номхон далайн бүс нутгийн Хорооны дарга
2014 он

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос