Танилцуулга

Танилцуулга

Танилцуулга

Хадгаламжийн даатгалын корпораци

Үүсгэн байгуулагдсан өдөр:  2013 оны 6-р сарын 14
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн 2013 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр баталснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдах эрх зүйн үндэс тогтсон. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм.

Хадгаламжийн даатгалын корпораци нь (ХДК)2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагааг банк, санхүүгийн салбарын удирдах  албан тушаалтнуудын хүрээнд зохион байгуулж, арилжааны банкуудад гишүүн банк болохыг гэрчилсэн “Гэрчилгээ”-г гардуулснаар 13 гишүүн банктайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Түүхэн замнал:
2013.01.10    Монгол Улсын “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас батлав.
2013.04.05    Сангийн Сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Хадгаламжийн даатгалын Үндэсний хороог байгуулж, Корпорацийг байгуулах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав.
2013.04.16    Үндэсний хорооны тогтоолоор Хадгаламжийн даатгалын корпорацийн зохион байгуулалтыг хийх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулав.
2013.05.24    Сангийн Сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Корпорацийн дүрэм”, “Үндэсний хорооны ажиллах журам”-ыг батлав.
2013.06.14    Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан.
2013.07.01    Үндэсний хорооны тогтоолоор Корпорацийн бүтэц бүрэлдэхүүн, орон тоог батлав.
2013.08.16    ХДКорпораци албан ёсны нээлтийн үйл ажиллагааг санхүүгийн салбарын удирдах албан тушаалтнуудын хүрээнд зохион байгуулж, арилжааны банкуудад гишүүн банк болохыг гэрчилсэн “Гэрчилгээ”-г гардуулсан.
2013.09.26    Үндэсний хорооны тогтоолоор “Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”, “Тайлан мэдээ ирүүлэх журам”-ыг баталсан.
2013.10.02    Үндэсний хорооны тогтоолоор Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлаар гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон бөгөөд Төрийн банкинд нийт 119.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 85 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн.
2013.12.21     ХДКорпораци Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо /IADI/-ны 72 дахь Үндсэн гишүүнээр элсэн орсон.                                                                                                               2013.12.24    Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Банкны  эрсдэлийн түвшинг тогтоох аргачлал”-ыг баталсан.                                                                                   2014.05.16-30       Банкны салбар үүсч, бэхэжсэний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын банкны холбоо, Монголбанкнаас хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцсон. Банкны төгөлд ХДК өөрийн модоо тарьж, “Банк экспо 90” арга хэмжээний үеэр иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан.                                                                                                     2014.05.27    Гишүүн банкны гүйцэтгэх захирал, Санхүү хариуцсан дэд захирал болон Санхүүгийн газрын захирлуудадзориулан Хадгаламжийн даатгалын тогтолцоо, түүний ач холбогдол, олон улсын туршлага, МУ-ын Хадгаламжийн даатгалын тухай хууль болон ХДК-ын үйл ажиллагааг таниулахуулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.                                                                                                       2014.05.28    Гишүүн банкуудын санхүүгийн газрын мэргэжилтнүүдэд зориулан ХД-ын тогтолцоо болон түүний ач холбогдлыг таниулах, ХДК-ын шаардлагад нийцсэн тайлан мэдээг бэлтгэх аргачлалыг танилцуулах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахсургалт зохион байгуулсан.                           2014.06.13    Үндэсний хорооны тогтоолоор “Даатгалын нөхөн төлбөр олгох журам“ болон “Нөхөн төлбөр олгох банкыг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.                                                               2014.08.06    Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтрансан тушаалаар “Ёс зүйн дүрэм”-ийг батлуулсан.

2014.08.13    БНСУ-ын Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтын ажиллагааны хоёр талын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

2014.10.23    Үндэсний хорооны тогтоолоор “Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”, “Хөрөнгө оруулалтын бодлого”, “Тайлан болон мэдээ мэдээлэл ирүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан батлуулсан.

2014.10.23    Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI)-ноос жил бүр тухайн оны шилдэгийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд Монгол улс “Банкыг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөр олгох” гэсэн төрлөөр 2014 оны шилдэг байгууллагаар шалгарсан.

2014.10.31    Монголд анх удаа Дэлхийн хуримтлалын өдрийг арилжааны банкуудыг хамарсан нэгдсэн арга хэмжээ хэлбэрээр зохион байгууллаа.

2014.12.08    МҮХАҮТ-ийн гишүүнээр элсэн орсон.

 

Цаашид Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хуулийн дагуу зохистой удирдах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хуульд заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкуудаас тайлан мэдээ авах, эрсдэлийг үнэлэх, даатгалын хураамжийг төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Бидний тухай

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос