ХДК-н үйл ажиллагаа

ХДК-н үйл ажиллагаа

ХДК-н үйл ажиллагаа

Үйл ажиллагааны ерөнхий схем

Корпорацийн үйл ажиллагаа
1. Даатгалын хураамжийг төвлөрүүлэх;
2. Даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох;
3. Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах;
4. Сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах.

Хадгаламжийн даатгалын хураамж
Банк даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан журмын дагуу корпорацид төлнө.Хуульд заасан хэмжээ нь:

  • Эхлэлийн хураамж  - Хувь нийлүүлсэн хөрөнгийн 1 %
  • Улирлын хураамж   - Даатгагдах хадгаламжийн жилийн 0.5%

Хуулиар олгосон хувь нь хураамжийн дээд хэмжээ бөгөөд тухайн жилд мөрдөгдөх хураамжийн хувийг Үндэсний хорооноос жил бүр тогтооно. Энэ онд нөлөө бүхий банкууд улирлын 0.075%, бусад банкууд 0.1% - аар мөрдөж байна.

  • Онцгой хураамж - Даатгагдах хадгаламжийн    0.5 %

Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэр

1.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;
2. Улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;
3.Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;
4. хадгаламжийн даатгалын хураамж;
5.Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;
6.даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого;
7.Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт;
8.гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл;
9.Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;
10.хуульд заасан бусад эх үүсвэр

Сангийн актив хөрөнгийн зарцуулалт
1.хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх;
2.төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;
4.Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх.

Сангийн хөрөнгө оруулалт
1.Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;
2.Монголбанкны үнэт цаас;
3.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас AAA-аас доошгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;
4.олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламж.

Хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох үйл явц
1. Монголбанкнаас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.
2. Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.
3. Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаснаас хойш Хадгаламжийн даатгалын корпораци ажлын 30 өдрийн дотор нөхөн төлбөр олгож эхэлнэ.
4. Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.
5. Даатгалын нөхөн төлбөр олгох журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
6. Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олголтын явцын талаар хадгаламж эзэмшигчдэд мэдээлэх үүрэгтэй.
7. Нөхөн төлбөр олгох мэдээллийн агуулга, түүнийг түгээх журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

Хадгаламж эзэмшигчийн эрх
1.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.
2.Хадгаламжийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлөн байгуулсан бол даатгалын нөхөн төлбөр авах эрхийг уг гуравдагч этгээд эдэлнэ.
3.Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өв залгамжлагчийн өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламжид авах даатгалын нөхөн төлбөр хамаарахгүй.

Корпорацийн бүрэн эрх
1. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах;
2. Банкны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг банкнаас авах;  
3. Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Монголбанкинд тавих;
4. Татан буугдсан банкны эрх хүлээн авах ажиллагаанд Корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлэх;
5. Корпорацийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Сангийн хөрөнгө  хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авах;
6. Корпораци өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих.

Бидний тухай

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос