Мэдээ

373.5 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас арилжааллаа

Монголбанк нэг долоо хоногтой 373.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны хоёрдугаар сарын 17-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1118.4 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]