“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг  Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан.

Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль-д заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн  8.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтад заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.

8.1. Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

15.4. Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д Монгол Улсын Их Хурлаас нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчлэх хугацааг  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.

  1. Коронавируст халдвар/ КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль:
  1. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль:

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]