“Даатгагдсан хадгаламж-Хамгаалагдсан хуримтлал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
Зорилго:
“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хадгаламж хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгоход гол зорилго оршино
Хамрах хүрээ: Их дээд сургуулийн оюутнууд
Агуулга: Банкан дахь мөнгөн хадгаламж даатгагдсан тухай /хадгаламжийн даатгалын тогтолцооны ач холбогдол /
Шагналын сан:
1- р байр: Өргөмжлөл, 600,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
2- р байр: Өргөмжлөл, 400,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
3- р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг.
Тавигдах шаардлага:
– Монгол хэлний зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх;
– 500-1000 үгэнд багтаах;
– Цаасны хэмжээ-А4;
– Аль нэг банкийг сурталчлахгүй байх;
– Тухайн сэдвийн хүрээнд холбогдох судалгаа хийж, шаардлагатай материалтай танилцсан байх/ гадаад болон дотоодын эх сурвалжийг ашигласан байх/;
– Шинэлэг санаа дүгнэлттэй байх;
– Эсээ бичлэгийн төгсгөлд овог нэр, нас, регистрийн дугаар, сургууль, анги болон харилцах утасны дугаарыг бичнэ;
– contacts@dicom.mn цахим хаягаар бүтээлийг авна.