Мэдээ

Монголын банкны холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

     Монголын банкны холбоотой хамтран  2022 оны 3-р сарын 21 ний өдөр банкуудын хуульчдын мэргэжлийн зөвлөлд Хадгаламжийн даатгалын корпорациас боловсруулан гаргасан журмуудын төслийг танилцуулах хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа.
     Хэлэлцүүлэгт банкны холбооны дэргэдэх хуульчдын мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Д.Баасандулам, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Мөнхжаргал, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал Д.Цогтбаатар, Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсийн захирал А.Алтантүлхүүр нар оролцож, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд банкуудын дагаж мөрдөх “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”, “Корпорацийн хяналт, шалгалтын журам”, “Банк хадгаламжийн даатгалын талаар хадгаламж эзэмшигчдэд мэдээлэл хүргэх журам”-ын төслүүдийг танилцуулж санал солилцлоо.

 

MN

Add Your Heading Text Here