Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь олон улсад шалгарсан, түгээмэл хэрэглэж байгаа даатгалын тогтолцоо бөгөөд банк, санхүүгийн салбарыг системийн хямралаас тодорхой хэмжээгээр сэргийлэх, жижиг хэмжээний хадгаламж эзэмшигчдийг хамгаалахад чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хямрал тохиолдсон үед их хэмжээний мөнгөн хөрөнгөтэй хадгаламж эзэмшигч нь санхүүгийн мэдээлэлд түргэн шуурхай хүрэх магадлалтай учраас, эрсдэлийг хохирол багатай даван туулдаг. Гэтэл жижиг хэмжээний хадгаламж эзэмшигч нь тухайн нөхцөл байдлыг мэдрэх, хямрал тохиолдоход түүнээс гарах арга замаа тодорхойлж чаддаггүйн улмаас хүлээх эрсдэл нь өндөр байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг баталснаар Монгол Улсад Хадгаламжийн даатгалын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн.

    1. Таны банканд байгаа харилцах, хадгаламжийн дансны 20 сая хүртэлх төгрөг хадгаламжийн даатгалд хамрагдах ба та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй, харилцдаг банк тань албан журмын даатгалын дагуу хадгаламжийн даатгалын хураамжийг төлдөг.
    2. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг

    Даатгалын тохиолдол үүсэх буюу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн дансны нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгоно.

MN

Add Your Heading Text Here