Дараах хадгаламж даатгалд үл хамаарна.
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс,
- Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
- Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж
- Хэрвээ таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд хуулиар танд даатгалын нөхөн төлбөр олгохгүйг анхаарна уу.
Дараах этгээдийн хадгаламж даатгалд үл хамаарна
- Банк
- Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага
- Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд - Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага
- Монголбанкны хянан шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:
- Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан,
- Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан
- Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан,
- Дээрх дурдсан этгээдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгохгүй. Харин битүүмжилсэн болон гүйлгээг түдгэлзүүлсэн хадгаламж эзэмшигчдэд зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
/жич: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан/