Мэдээ

Хадгаламжийн даатгалын корпораци “ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ДОЛОО ХОНОГ” аянд нэгдлээ.

Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбоо/IADI/-ноос 20 жилийн ойгоо тохиолдуулан жил бүр “Хадгаламжийн даатгалын долоо хоног” аянг дэлхий даяар 2022.09.05- 2022.09.08 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Энэхүү аян нь Хадгаламжийн даатгал, түүний ач холбогдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчийн хөрөнгийг хууль, эрх зүйн хүрээнд хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.

Хадгаламжийн даатгалын тогтолцоог эдүгээ дэлхийн 100 гаруй улс, орон хэрэгжүүлж байна.

Монгол улс 2013 оноос эхлэн Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

MN

Add Your Heading Text Here