Мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон төгөл байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2023 оны 5-р сарын 13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Зүүн бүсэд улиас, голт бор зэрэг навчит болон гоёл чимэглэлийн нийт 100 мод тарилаа. Уг арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж зохион байгууллаа. Цаашдын усалгаа, арчилгааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон гүйцэтгэж, тарьсан суулгац бүрийг мод болгох ажлыг хариуцах юм.

 

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]