Мэдээ

Төрийн банкны ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсээс Төрийн банкны ажилтнуудад 2022 оны 2 дугаар сарын 22-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Төрийн банкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн ахлах теллер, вип теллер, теллер, харилцааны менежер, борлуулалт үйлчилгээний мэргэжилтнүүд нийт 160 гаруй ажилтнууд хамрагдсан.

Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.

MN

Add Your Heading Text Here